Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, кибер аюулгүй байдлын тухай сургалт нөлөөллийн арга хэмжээг сарын турш манай аймагт зохион байгуулахаар тус газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн газрын дарга М.Уранчимэг, Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек нараар ахлуулсан ажлын хэсэг ирж ажиллаж байна.
Мөн энэ үеэр Төрийн цахим үйлчилгээний Өмнөговь аймаг дахь хэлтсийн даргаар Б.Мөнхтуяаг томилж ажил хүлээлцлээ.