Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

2024 оны есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1-6 хэм, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.