Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэнг суллаж, гадуур шалгаж эхэлжээ.
ЭМДЕГ-ийн дарга Л.Бямбасүрэнг ЭМДЕГ-ын хэлтсийн дарга А.Төвшингийн хамт АТГ-аас баривчлаад байсан билээ. Тэднийг эмнэлгүүдээс хахууль авч, эрүүл мэндийн даатгалын бичилтийг хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэж баривчлан саатуулаад байсан юм. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 18-нд Л.Бямбасүрэн, А.Төвшин нарыг суллаж, гадуур шалгаж эхэлсэн байна.