"Эсгий туургатан-2024" ур чадварын уралдаан эхэллээ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв нь Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын абилимпийн холбоо, Олон улсын эсгий урлаачдын холбоо, хамтран “ЭСГИЙ ТУУРГАТАН-2024” Үндэсний хэмжээний ур чадварын уралдааныг 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус ур чадварын уралдаан нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох, тэдний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн ур чадвар, ажил хөдөлмөр эрхлэх чадамжийг нэмэгдүүлэх, урамшуулан дэмжиж олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.
 
Уралдаанд урилгаар ӨМӨЗО-ны 15 эсгий урлаачид, Улаанбаатар хот, орон нутгийн эсгий урлаачид, өвлөн уламжлагч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байна.
Эсгий ширмэл, эсгий бүтээгдэхүүн хийх, уран хатгамал, сийлбэр, эсгий хувцасны үзүүлбэр, бүтээлийн үзэсгэлэнгээр тус тус шилдгүүдээ шалгаруулна.