Монголд үйл ажиллагаа явуулдаг лабораториуд сүүлийн үед шаардлага хангахгүй, шинжилгээний хариу нь эргэлзээтэй талаарх гомдол холбогдох газруудад ирэх нь олширчээ. Үүний анхаарал татсан нэг ноцтой асуудал бол В,С вирусийн шинжилгээ хийдэг 28 лабораториас 15 нь чанарын шаардлага хангаагүйг тогтоосон учраас дахин шинжилгээ хийлгэж баталгаажуулахыг анхаарууллаа. ЭМДЕГ дараах 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, заримд нь 1,5 тэрбумын торгууль акт тавьжээ. Үүнд,
1. Хаппи веритас лаборатори
2. Ай Ти лаборатори
3. Итгэл лаборатори
4. Онкоген лаборатори
5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
6. Евростандарт лаборатори
7. Мобио лаборатори
8. Протлаб лаборатори
9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
14. Мед аналитик лаборатори
15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори
Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгууль, акт тавьжээ.
Эх сурвалж: Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал, Физикийн шинжлэх ухааны доктор Дашдоржийн Наранбаатар