"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр болохоор товлосон аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан байдаг. Тэгвэл тус хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч "БНХАУ-д энэ сарын 23-ны өдөр хагалгаанд орж байгаа тул, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчид "Шүүх хурал давхцсан" гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт" гаргажээ. Иймд хүсэлтийг харгалзан арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа.