Өмнөговь аймагт 4G сүлжээг нэвтрүүллээ

 
Өмнөговь аймагт “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Алслагдсан сум, багийн нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэгдүүлж, өрх бүрд өндөр хурдны интернет, утасны сүлжээ хүргэх боломжийг бүрдүүлэх” ажлыг үе шаттайгаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. 2024 онд 12 сумын 12 байршилд 4G сүлжээг нэвтрүүлээд байна. Тус ажил хийгдсэнээр Өмнөговь аймгийн газар нутгийн 90 хувь нь үүрэн холбооны сүлжээнд хамрагдаад байна.