Б.Болдсайхан эмчийн үүсгэн байгуулсан "Зүрх мартахгүй" төслийн баг Завхан аймгийн Улиастай хотын болоод ойролцоох сумдын хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх гэж байна.
“Сонгдо” эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан нь "Зүрх мартахгүй" төслийг 2020 оноос хэрэгжүүлж, олон зуун хүүхдэд амьдрал бэлэглээд байгаа нэгэн юм.