МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар түр томиллоо

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн 2024 оны аравдугаар сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Монгол Улсын Гавьяат Жүжигчин Дугараагийн Алтанхуягийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлын албан тушаалд түр томиллоо.Тэрбээр,

  • 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн.
  • 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн
  • 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан
  • 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр ажилласан
  • 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажиллаж эхэлсэн.
  • 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллах эхэлсэн
  • 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.