Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.