УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгчээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан архидан согтуурсан үедээ зодоон хийж хүний биед гэмтэл учруулсан тухай мэдээлэл гарсан. Энэхүү үйл явдал нь энэ сарын 9-нд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх УБЕГ-ын орчимд болжээ.

Үүнтэй холбогдуулан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.