Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл ирсний дагуу цагдаа нар хэргийн газарт очиж, бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шинжилгээнд хүргүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.