Тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны нийслэл Улаанбаатар хотын төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 21-ий өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. Хуулиараа нийслэлийн төсвийг арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцэн батлах ёстой.
2025 онд Улаанбаатар хот 3,807.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна.
Нийт орлогын 87.8 хувь 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоос, үлдсэн 465 тэрбум төгрөгийн татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тус тус тооцжээ. Нэн ялангуяа 2025 оноос Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлан тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тухай хуулиудыг Нийслэлийн төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн байна. Дээрх татвар болон төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлснээр 200 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлнэ гэсэн тооцоо хийжээ.
Тодруулбал, 2025 оноос тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болжээ. Иргэд хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч 36000-300000 төгрөгийг жил бүр бүр тээврийн хэрэгслийн албан татварт төлдөг. Тэгвэл 2025 оноос тээврийн хэрэгслийн албан татварыг гурван дахин нэмснээр 1500 см хөдөлгүүрийн багтаамжтай Pruis автомашины албан татвар 36 мянгаас 108 мянга болно. Мөн 3500 см хөдөлгүүрийн багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 40 мянган төгрөгийг зам ашигласны төлбөрт төлдөг байсан бол энэ төлбөрийг тав дахин нэмж, 200000 төгрөг болохоор байна.