Аврагчдын хүүхдийг өдөр өнжүүлэхтэй болгожээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги Хүүхдийн өдөр өнжүүлэх өрөөтэй боллоо. Тус байгууллагын ажиллагсад одоо сургуулиас хүүхдээ аваад, харуулах хүн хайхгүй болж байна. Хүүхдүүд эцэг, эхийнхээ хараа хяналтад гэрийн даалгавраа хийх, тоглож наадах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж бүрджээ.

Онцгой байдлын байгууллага  "Алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлого" батлан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа аж. Энэ бодлогын хүрээнд уг өдөр өнхүүлэх ангийг нээжээ.