Хятадад амьсгалын замын вирусийн халдвар нэмэгдэж байгаа нь эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн нь олон нийтэд түгшүүр түрүүлээд байна. Хүний метапневмовирус (HMPV) гэж тодорхойлсон вирус нь энэ өвөл Хятадын хойд мужуудад, ялангуяа хүүхдүүдийн дунд түгээмэл тархаад байгаа аж. Энэхүү дэгдэлт нь Хятад улсын Ухань хотод шинэ төрлийн коронавирус гарч, долоон сая хүн нас барж, дэлхийн цар тахал болж хувирснаас хойш таван жилийн дараа гарч байна. Эрүүл мэндийн байгууллагууд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгааны халдварын тархалтыг хянах, зохицуулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
HMPV гэж юу вэ
Хүний метапневмовирус буюу HMPV нь ханиад, томуутай төстэй шинж тэмдэг үүсгэдэг амьсгалын замын вирус юм. Өвчин нь ихэвчлэн хөнгөн боловч уушгины хатгалгаа, ялангуяа нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүст хүнд хэлбэрийн хүндрэл үүсгэдэг.
Вирус нь шинэ зүйл биш боловч Хятадын хойд хэсэгт, ялангуяа 14-өөс доош насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байгаа аж. 2001 онд анх тодорхойлсон HMPV нь амьсгалын замын дусал эсвэл бохирдсон гадаргуутай харилцах замаар тархдаг РНХ вирус юм. Өмнө нь Их Британи зэрэг янз бүрийн улс оронд олон тохиолдол бүртгэгдэж байсан. Ханиалгах, халуурах, хамрын бөглөрөх, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ковид-19-ээс ялгаатай нь HMPV-ийн эсрэг вакцин эсвэл вирусын эсрэг тусгай эмчилгээ байдаггүй. Эмчилгээ нь юуны түрүүнд шинж тэмдгийг арилгахад оршино.
HMPV вирус бусад оронд тархах боломжтой юу
Хонконг, Камбож, Тайвань зэрэг хөрш орнуудад цөөн хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Камбожийн Халдварт өвчинтэй тэмцэх хэлтэс нь HMPV-ийн талаар сэрэмжлүүлэг гаргаж, энэ нь Ковид-19, томуутай төстэй болохыг тэмдэглэжээ. Тайванийн Өвчний хяналтын төвөөс уг вирус нь хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүст өндөр эрсдэлтэй гэж анхааруулжээ. Хөрш Энэтхэгт HMPV нь амьсгалын замын бусад вирус шиг тул сандрах шаардлагагүй гэж үзэж байна.