Найз охинтойгоо муудалцсан залуу онгоцны хаалгыг нээсэн хэрэг гарчээ

Өнгөрөгч мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 09-нд АНУ-ын Бостон хотоос Пуэрто Рико арал руу хөөрөх гэж байсан "JetBlue" компанийн онгоцны ослын хаалгыг нэгэн зорчигч нээж, тухайн нислэг гурван цагаар саатжээ.

"Залуус хос маш ширүүн маргалдаж байсан. Дараа нь галзууртлаа уурласан залуу босож ирээд ослын хаалгыг нээсэн” гэж зорчигчдын нэг хэвлэлд ярьсан. Зөрчил гаргасан зорчигчийг Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд гавлан онгоцноос буулгажээ.

Ослын хаалгыг дэлгэх үед зорчигчдыг буулгадаг гулсуур задарсан тул онгоцны нислэг бараг гурван цаг саатсан байна. Хөөрөх зурваст гарсан энэ хэрэг бусад 95 онгоцны нислэгийг саатуулжээ.