Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

2025 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 01-р сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, голын хөндийгөөр 33-38 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 27-32 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -28-30 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.