Инженерчлэл, технологи, инновацын салбарын залуу судлаачдын дунд “KHURELTOGOOT-2024” эрдэм шинжилгээний хурлыг 20 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн нэрэмжит шагналыг олгон оролцдог уламжлалтай.
“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох улмаар дэмжлэг хүртэх тус салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх үйл явцыг дэмждэг үндэсний хэмжээний арга хэмжээ юм.
Энэ жилийн “Хүрэлтогоот-2024” эрдэм шинжилгээний хурал “Технологи, суурь судалгаа”, “Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан” гэсэн хоёр салбар хуралдаанаар боллоо.
Жил бүр өргөжин тэлж, цар хүрээ шалгуураа нэмэгдүүлж буй энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа бөгөөд “Хүрэлтогоот-2024” Олон улсын хуралд БНСУ, БНХАУ, Австрали, Монгол зэрэг улсаас нийт 80 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 30 орчим бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 50 судлаачдын 18 бүтээлийг эмхэтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд 10 илтгэл шалгарч хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд:
Тэргүүн байранд шалгарсан дараах судлаачид ЭЗХЯ-ны сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн судалгааны грант авах эрхээр шагнагдлаа.
Инновац, Хэрэглээний Шинжлэх Ухааны салбарт:
ШУТИС, МХТС-ийн Н.Ангараг, Б.Доржханд, С.Анужин, Г.Халиунаа, Ж.Оргил нарын “A Comprehensive Speech Interaction System for the Mongolian Language”
Техник ба суурь судалгааны салбарт:
ШУТИС, БАС-ын П.Содномцэрэн, Б.Батзаяа, Р.Хишгээ, Т.Зоригт, Я.Дүйнхэржав нарын “Effect of temperature on the mechanical properties of concrete cured in cold weather by heating wires”
Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн нэрэмжит 1000$ шагналаар:
Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан салбарт:
ХААИС-ийн Д.Ганболд, Д.Баатархүү нарын“ Results On Testing Bird Repelling Equipment’s In Sea Buckthorn”
Техник ба суурь судалгааны салбарт:
- ШУТИС, ЭХС-ийн Ц.Очирбат, Э.Мөнхтуяа, Э.Энхсайхан нарын“ A Study of the Impacts of Large-Scale Wind Power Plants on the Steady-State Operation of Mongolia's Central Energy System” сэдвээр тус тус шагнагдлаа. Мөн ШУА-ийн ерөнхийлөгчийн нэрэмжит грант:
- ШУТИС, Эрчим Хүчний Сургуулийн судлаач А.Мөнх-Оргил, Д.Өлзийноров нарын “Mini-Robot for Detecting and Following Moving Objects” сэдэвт илтгэл шалгарлаа. УИХ-ын байнгын хорооны нэрэмжит грантын төлөө ШУТИС, ЭХС-ийн Э.Жавхлантөгс, Г.Мөнгөншагай нарын “Electrifying Mongolia: Leveraging Solar-Battery Hybrid Systems, Nighttime Tariffs for Sustainable Energy Transitio” сэдэвт бүтээл өрсөлдөхөөр боллоо.