Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-22.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 22.0 см, Завханы Тэсэд 18.0 см, Цагаанчулуутад 17.0 см, Түдэвтэй, Баянхайрхан, Баянтэсэд 16.0 см, Сэлэнгийн Бугантад 17.0 см, Увсын Улаангомд 17.0 см, Хяргас 16.0 см, Малчин, Тэс, Зүүнговьд 15.0 см, бусад хэсгээр 0.0-14.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Завхан голын эх, Цэцэгнуур, Тэс голын хөндийгөөр 29-35 хэм, Их нууруудын хотгор, Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр 22-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 8-15 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Онон, Улз голын хөндийгөөр 0-6 хэм дулаан, бусад нутгаар 1-7 хэм хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуур, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -38-44 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 31-37 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, голын хөндийгөөр 24-30 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 8-15 хэм, бусад хэсгээр 16-22 хэм хүйтэн хонов.
Cалхи: Өнгөрсөн хоногт нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 16-21 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 6-7 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 28 хэм, бусад хэсгээр 20 хэм хүйтэн хоносон байна.