Цагдаагийн байгууллагад иргэн О-оос дараах гомдол, мэдээллийг өгчээ.
Тэрбээр "Миний ээж Э нь 2010 онд гэрээсээ гараад сураггүй алга болсон" гэх гомдлын дагуу Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тухайн үед сураггүй болсон Э-ийн хамтран амьдрагч Д нь архидан согтуурсан үедээ хардалтын улмаас амь насыг нь хохироожээ. Мөн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж хэргийн нуун дарагдуулсан гэх хэргийг 14 жилийн дараа илрүүлснийг мэдээлжээ.
Хамтран амьдрагчаа хөнөөсөн хэргийг 14 жилийн дараа илрүүллээ
