Төсвийн 7,5 тэрбумаар “наадсан” “Хөх тавилан” ХХК сурагчдын эрүүл мэндийг гаргуунд нь гаргаж байна

Орхон аймгийн лаборатори наймдугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын  гүйцэтгэгч “Хөх тавилан”ХХК Улсын төсвийн 7,5 тэрбумаар “наадаж” гүйцэтгэсэн ажил нь дутуу хагас, хаа сайгүй онгорхой цоорхойтойгоос гадна балгас аятай дүр төрх үзэгдэнэ.  

7,5 тэрбумаар барьсан наймдугаар сургуулийн өргөтгөл нүглийн нүдийг гурилаар хуурахын шидийг үзүүлжээ. Ер нь манайд ашиглалтын шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгийн 100 гаруй барилга бий гэх судалгаа гарсан байдаг. Эрдэнэтэд мөн л ийм байдал давтагдаж, цөөнгүй сургууль цэцэрлэгийн барилга шаардлага хангаагүй. Дахин шинэчлэн засварлах ажил өнөөдөр ч үргэлжилж буй.

 Хурдан хугацаанд өргөтгөл барих шаардлагатай гээд бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн чанар муутай барилга бариад байвал мөнгөний гарз болно гэдгийг хаа хаанаа ухаарах болоогүй гэхээр даанч харамсалтай.  Хүүхдийн сурах орчин гэдгээрээ стандарт нь бусад барилгаас өөр.

Манай улсын бүх сургууль, цэцэрлэг стандартын шаардлагад нийцсэн гэвэл бас үгүй. Нэг хүүхдэд ноогдох талбайгаас эхлээд стандарт хангадаггүй талаар холбогдох байгууллагынхан байнга хэлдэг . Олон хүүхдийн хөл хөдөлгөөнийг тэсвэрлэх чанартай байх ёстой объект бол сургуулийн барилга. Гэтэл дөнгөж ашиглалтад орсон сургуулийн шал хаалга хэзээ мөдгүй нуран унах шахаж, сангийн шугам нь ил гарчихсан хүүхдүүдийн эрүүл мэндэд  аюул зналхийлж байна.

Тус аймагт өмнө 17 дугаар сургууль яг ийм асуудалтай байсан. Өдгөө ч бахь байдгаараа. Харин араас нь наймдугаар сургууль орж байна. Улсын төсвийн 7,5 тэрбум гэдэг их мөнгө. Гэтэл гарын салаагаар урсгаж, нүд хуурсан ажил хийсэн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хариуцлагын асуудлыг ярих цаг нь болжээ. Өмнөх алдааг нь нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлснээс болж өдгөө ар араасаа энэ мэт хариуцлагагүй байдал давтагдаж, төсвийн мөнгөөр “наадаж”,  хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн гаргуунд нь гаргадаг боллоо. Аймгийн улсын комисс нь энэ мэт үйлдэлтэй эвлэрчихсэн сууна. Хоёрдугаар сард нээлтээ хийх товтой сургуулийн өргөтгөл өнөөдөр эсгийгээр доторлочихсон, онгорхой цоорхой хаа сайгүй ийм нөхцөл байдалтай байна.  Наймдугаар сургуулийн удирдлагууд гүйцэтгэгч компанид шаардлага тавьж, ажлаа төгс дуусгахыг шаардах гэтэл утсаа ч авдаггүй, албан бичиг өгөөд ч таг гүрийж суугаа аж.

Тиймээс ажлын гүйцэтгэлийн төсвийг нарийвчлан гаргаж, дуту