2024 оны IV улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Монголын татварын албанаас мэдээллээ. IV улирлын буцаан олголтоор нийт 1,333,318 иргэнд 104 тэрбум төгрөг олгох аж. Харин 20,171 иргэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо таван тэрбум төгрөгөөр хөрөнгийн албан татвараа төлжээ.

НӨАТ-ын буцаан олголтоосоо төлөх боломжтой татварын төрөл

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • Малын тоо толгойн албан татвар
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр багтаж байна.