Нийслэлийн Баянгол дүүргийн XX хороонд гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Олон нийтийн сүлжээнд амиа алдсан иргэдийн хувийн мэдээллийг цацсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй юм. Энэ этгээдийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг О.Алтангэрэл сайд мэдэгдсэн.
Тэрбээр, "Байгаль орчны, Эрчим хүчний, ХЗДХЯ яам ажлын хэсэг болон ажиллаж байгаа. Эл хэрэгт иргэн Б- нарын дөрвөн хүнийг хамаатуулан шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Иргэн О.Одбаярыг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авах хүсэлт тавьсан боловч татгалзан шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчөөрөө дамжуулж холбогдоно гэсэн байр суурь илэрхийлсэн" гэв.