Баянхонгор аймгийн Богд суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

 Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн “Хүрэн шавхын нуруу” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км/ өчигдөр 20:17 цагийн орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 20:24 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Богд багийн Засаг даргын орлогч "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй" гэжээ.