Сүхбаатар аймгаас гарах авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат аймгийн төв сум, суурин газраас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл хязгаарлажээ. Учир нь,  тус аймгийн нийт нутгаар цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 18 м/с зарим үед 20 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч, зам дагуу мөстлөг үүсэж, авто тээвэр зорчиход хүндрэл үүссэн тул ийн шийдвэр гаргасан байна.

Гуравдугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан сумдын нутгаар цас орж, салхи нийт нутгаар секундэд 4-16 метр, зарим үед 14-20 м/с хүрч ширүүсч Халзан, Асгат, Түвшинширээ сумаас бусад сумдаар цасан шуурга шуурч байна. Наран, Дарьганга сумдад салхи баруунаас секундэд 15-18 метр, зарим үед 20-22 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэлтэй байгаа аж.