Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, зарим аж ахуйн нэгжүүдийг хүүхдэд чиглэсэн ажилд хамтран ажиллахгүй байна хэмээн шүүмжиллээ. Ялангуя сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байршил хэд хэд байгаагийн нэг нь Баянзүрх дүүргийн VI хороо, 21 дүгээр сургууль. Энэ хороо ганцхан сургуультай.
Иргэд өөрсдөө шийдэл хайгаад "Наран трейд"-ийнг эзэмшлийн цэцэрлэгийн зориулалт бүхий хуучны байрыг бага сургууль болгон ашиглах хүсэлт гаргасныг бид зөвшилцөж, тус барилгыг худалдаж авах санал гаргасан. Гэвч С.Болдхэт гэж захирал 30 жил ашиглаагүй газраа хав дараад таг чиг болсон. Олон удаа дуудуулсан ч ирээгүй. Тэр хүн томорч байгаа бол би ч тэгнэ. Тэр хүний газрын болон бусад зөвшөөрлийг цуцална" хэмээлээ.