Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулах юм.
Сугалааны урамшуулалд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах аж.