Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нэр дээр гардаг дараах төрлийн лавлагаа, тодорхойлолтуудыг өмнө нь заавал биечлэн очиж авдаг байсан бол одоо И-Монголиа системээр цахимаар хялбархан авах боломжтой боллоо.
Хүүхдийн нэр дээр авах боломжтой лавлагаа, тодорхойлолтууд:
- Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа
- Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (анх удаа авсан)
- Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (дахин авсан)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт (англи)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт
- Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа (сүүлийн)
Хэрхэн авах вэ?
Та И-Монголиа систем (https://e-mongolia.mn) руу өөрийн бүртгэлээрээ нэвтэрч, үйлчилгээний нэрийг бичин хайлт хийхэд таны болон хүүхдийн нэр дээр гаргах сонголт гарч ирнэ. Сонголтоо хийгээд, хүссэн лавлагаагаа цахимаар аваарай.