АНУ-ын “United Airlines” компани ирэх тавдугаар сараас эхлэн Японоос Палау болон Монгол руу шууд нислэг үйлдэнэ гэж тус компани мэдэгджээ. Түүнчлэн долоодугаар сарын 11-ээс эхлэн Юнайтед нь Тайваний Каошюн руу шууд нислэг үйлддэг АНУ-ын цорын ганц агаарын тээврийн компани болно. Бүх нислэгүүд Гуам руу шууд нислэг үйлддэг Японы Нарита олон улсын нисэх онгоцны буудалтай холбогдох аж.
"Юнайтед бол Гуам, Манилагаас үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын цорын ганц агаарын тээврийн компани юм. Мөн тавдугаар сард шинэ агаарын тээврийн үйлчилгээ эхэлснээр Юнайтед нь Монголын Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлэх цорын ганц АНУ-ын агаарын тээврийн компани болно. Монгол Улс Ази тивд зочлох хамгийн шилдэг улсуудын нэг болж байна гэдгийг Юнайтед онцлоод “Монголд тавтай морилно уу” аяны дагуу Улаанбаатар бол адал явдалт аялагчдад тохиромжтой” гэжээ. Үүний зэрэгцээ Япон болон Тайвань Каошюнг хооронд тасралтгүй үйлчилгээ бүтэн жилийн турш үргэлжлэх болно гэж агаарын тээврийн компани мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх