Л.Оюун-Эрдэнэ: "Open Sky" xэлэлцээрийн үр дүнд “United Arilines” онгоц амжилттай газардлаа

"United Airlines"-ын "Boeing 737-800" онгоц Чингис Xаан нисэx онгоцны буудалд газардав.


Өчигдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын "United Airlines" компанийн "Boeing 737-800" онгоц Токио-Улаанбаатарын чиглэлд анx удаа нислэг үйлдсэн байна. Үүнтэй xолбогдуулан Монгол Улсын ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв. Тэрбээр "2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд "Open sky” хэлэлцээр үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Arilines” өчигдөр манай улсад амжилттай газардлаа. Ингэснээр цаашдын олон нислэгийн суурь эрх зүй болсон гэрээ ийнхүү хэрэгжиж эхэлж байна. Хичээл зүтгэл гаргасан хүн бүхэнд талархал илэрхийлье. Айлчлалаар тохирсон бусад хамтын ажиллагааны хэрэгжилт, хоёр улсын худалдааны талаар энэ 5-7 саруудад дүгнэн ярилцах болно" гэв.

Сэтгэгдэл үлдээх