Өнөөдөр Улаанбаатар хотод 16 хэм дулаан, бага зэрэг бороотой

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 07-нд ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны тавдугаар сарын 07-ны 08 цагаам 20 цаг хүртэл:

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх