“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө

 
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өгөх уулзалт арга хэмжээ боллоо.
Уулзалтад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар оролцож хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын арга хэмжээний талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо.
Түүнчлэн Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулсан.
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг Азийн сан болон Цагдаагийн ерөнхий газар болон Дотоод хэргийн их сургууль хүлээн авч буй юм.

Сэтгэгдэл үлдээх