Ж.Энхжаргалан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлын албан тушаалаа өгч буйгаа мэдэгдлээ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа мэдэгдлээ.
 
Тэрбээр "Төв цэнгэлдэх хүрээлэн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ төлөөлөн удирдах зөвлөлдөө хүргүүлсэн. Өнөөдөр ТУЗ үдээс хойш хуралдаж шийдвэрээ гаргаж нийслэлд шийдвэрээ мэдэгдэнэ.
 
Намайг ажиллах хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүлээж авсан газар нь бүрэн бүтэн, энэ тэнд ямар нэгэн тавьсан өр ширгүй, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, борлуулалт нь дүүрэн, харилцах дансандаа 1 тэрбум 56 сая төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна. Энэ жилийн баяр наадмын хувьд цэнгэлдэх хүрээлэнгээс шалтгаалах засвар үйлчилгээний ажлууд хэвийн явж байгаа бөгөөд энэ жил ямар нэгэн алдаа дутагдал байхгүй сайн төлөвлөлттэй наадам болно гэдэгт итгэж байна.
 
Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг товч байдлаар олон нийтэд удахгүй танилцуулах болно. Салбарын ажлын туршлагыг маань сүүлийн үед нэр бүхий хүмүүс буруу ташаа байдлаар тасралтгүй нийгэмд мессеж цацаж байгаа нь ажлаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдвэрлэлээ.
Цаашид төлөөлөгчийн ажлаа анхаарч ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд итгэл үзүүлэн ажилласан нийслэлийн удирдлагууд болон төлөөлөн удирдах зөвлөлдөө хамтран зүтгэсэн ажлын хамт олондоо баярлалаа. Хийсэн ажлуудыг маань урам зориг өгч дэмжиж байсан иргэддээ баярлалаа" хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх