Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, нутгийн төв хэсгээр хална.

Зургаадугаар сарын 16-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх