Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн газрын Үндэстэн дамнасан гэмт хэрэг хариуцсан шинжээч Лорензо Пиасинити, тус албаны Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Лонг Нгүеэн нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн газартай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх