Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд: Долоодугаар сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны долоодугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халхгол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 28-30 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх