Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, шинэхэн Улсын арслан Э.Батмагнай энэ зун унаагүй, дэвсээр байна. Тэрбээр наадмын дараах хамгийн том барилдаан болох Өндөр гэгээний даншиг наадамд өчигдөр буюу долоодугаар сарын 27-нд зодоглож, түрүүлээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл Э.Батмагнай арслан хоёр том наадам дараалан түрүүлээд байна. Түүний энэхүү амжилттай холбогдуулан зарим иргэд цахим орчинд "Гурван наадамд дараалан түрүүлэх цээртэй" гэх мэтээр цуурч буйд Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, Д.Нямсамбуу гавж тайлбар хийжээ.
Тэрбээр "Э.Батмагнай одоо болно. Увсад барилдаад хэрэггүй, эсвэл яадаг яадаг морь, хүн гурван наадамд түрүүлэх цээртэй ч гэнэ үү. Уйддаг юм уу, яадаг юм. Хүн айлгах заншил шинээр зохиогоод.
Сэтгэгдэл үлдээх