Голомт банк Universe картын эзэмшигчдэдээ зориулан ээлжит урамшууллаа зарлалаа. Бид энэ удаа Shangri-la Ulaanbaatar-тай хамтран бүх төрлийн кредит болон Premier, Si дебит картад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг 2025.07.23-наас эхлэн хэрэгжүүлж байна. Он дуустал үргэлжлэх энэхүү урамшууллын хүрээнд та сонгогдсон картаар Shangri-La Ulaanbaatar-т байрлах үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд 5%-10%-ийн буцаан олголт авах боломжтой.
Буцаан олголт үйлчлэх газрууд:
Буцаан олголтын хувь:
· Бүх төрлийн кредит карт - 10%
· Premier дебит карт – 10%
· Si дебит карт - 5%
Хөтөлбөрийн туршид нэг харилцагчийн авах буцаан олголтын дээд дүн 300,000₮ байх ба буцаан олголт худалдан авалт хийснээс хойш ажлын 1-3 хоногийн дараа таны дансанд орно.
Голомт банк, Shangri-La Ulaanbaatar хамтран 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй энэхүү урамшуулал нь цаашид урт хугацаанд үргэлжлэх тул карт эзэмшигч та бүхэн Shangri-La Ulaanbaatar-аас худалдан авалт хийх бүрдээ Голомт банкны картаар төлбөрөө төлөхөө битгий мартаарай.
TIP: Төлбөр төлөхдөө Shangri-La Ulaanbaatar-ийн S Rewards аппликэйшнийг уншуулсан тохиолдолд Голомт банкны урамшууллаас гадна Shangri-La Ulaanbaatar-аас хэрэгжүүлдэг S Rewards урамшууллын хүрээнд худалдан авалтын 1 төгрөг бүрдээ 1 оноо цуглуулж, давхар урамшуулалд хамрагдах боломжтой.
Хэдхэн сарын өмнө Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил хязгааргүй орон зай, цаг хугацааг илэрхийлэх Universe шинэ картуудаа зах зээлд танилцуулсан. Universe загварын картууд нь санхүүгийн ертөнцийг таны гарт атгуулж, огторгуйн өргөн уудамд эргэлдэгч дагуул адил дэлхийн хаана ч таны санхүүгийн аяллын хөтөч болж, хил хязгааргүй боломж, дахин давтагдашгүй үнэ цэн, нэр хүндийн баталгааг өгөх болно.
Харин та хараахан Universe картын харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.
Мөн буцаан олголттой урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдоно уу.
Сэтгэгдэл үлдээх