Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгийн нэг нь “Менторшип” хөтөлбөр юм.
2022 оноос эхлэн 4 дэх жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөрт Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд хөгжиж буй бизнесүүдийн ментороор ажиллан, туршлага мэдлэгээ хуваалцаж, зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг явуулахаас гадна банкны зүгээс хүний нөөцийн менежментээ хэрхэн зөв удирдах, санхүү, хөрөнгө оруулалтаа хэрхэн оновчтой хийх талаар сургалт, зөвлөгөөг үзүүлдэг билээ.
Энэ жилийн хөтөлбөрт нийт 300 гаруй байгууллага хүсэлтээ ирүүлснээс шаардлага хангасан 100 ААН-ийг сонгон хөтөлбөрт хамруулахаар боллоо.