Хөвсгөл аймагт 23 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, нэг хүн амиа алджээ.
Тарваган тахал өвчний анхны тохиолдол Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд бүртгэгдэж, 88 хүнийг тусгаарлажээ. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс Цагаан-Уул, аймгийн төв буюу Мөрөн сумыг халдварын голомт гэж үзэн өчигдрийн буюу есдүгээр сарын 07-ны 23.00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Энэхүү хөл хорио 7 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хичээл цахимд шилжиж, олон нийтийн бүх арга хэмжээг цуцлаад байна.
Цагаан-Уул суманд тарваган тахал өвчний дэгдэлт явагдаж байгаа учраас тарвага болон бусад ангын мах хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Мөн аймгийн хэмжээнд иргэд амны хаалт зүүж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх