Төмөр замын авто зогсоол орчмын замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна

БГД-ийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын авто зогсоол орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.

Уг ажилтай холбоотойгоор тус хэсгийн авто замыг өнөө шөнө хааж, маргааш 06:00 цаг нээнэ.

  • Зам хаах: 9 дүгээр сарын 8 -ны 23:00 цаг
  • Зам нээх: 9 дүгээр сарын 9-ний 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл үлдээх