Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17-19-ний өдрүүдэд өдөртөө дулаарч, нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2025 оны есдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 15-17 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 15-17 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 13-15 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх