2025 оны есдүгээр сарын 19–26-ны өдрүүдэд Монгол орны өнцөг булан бүрд “Монголын технологийн 7 хоног – TechWeek 2025” нэгэн зэрэг өрнөж, дижитал шилжилтийн цоо шинэ уур амьсгалыг мэдрүүлэх гэж байна.
Хувийн хэвшлийн байгууллагуудын энэхүү санаачилгыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Мэдээллийн технологийн үндэсний парк дэмжин ажиллаж байна.
Энэ бол зөвхөн нэгэн арга хэмжээ бус, харин Монгол Улсын технологийн салбарын хамгийн том цугларалт бөгөөд:
- Инновац, дижитал шийдэл – шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах
- Мэдлэг, туршлага – мэргэжилтнүүд, салбарын лидерүүдийн хэлэлцүүлэг
- Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа – гарааны бизнес, томоохон компаниудын уулзалт
- Бодлого, чиг хандлага – салбарын хөгжлийн ирээдүйг тодорхойлох
гэсэн өргөн хүрээнд “TECHWEEK” гэсэн малгай дор зохион байгуулагдана.
Дэлхийн жишгийг Монголд нутагшуулав TechWeek бол Монголд анх удаа зохион байгуулагдаж буй, олон улсын түвшний арга хэмжээг эх орондоо нутагшуулж буй жишиг юм. Лондон, Сингапур, АНУ-д өрнөдөг Tech Week цувралын жишгийг Монголд нутагшуулснаар:
- Монголын стартапууд дэлхийн зах зээлд гарах хаалга нээгдэнэ.
- Олон улсын хөрөнгө оруулагчид Монголын шинэ технологийн экосистемтэй холбогдоно.
- Залуус дэлхийтэй өрсөлдөх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлнэ.
Та хэрхэн нэгдэх вэ?
TechWeek-ийн албан ёсны вебсайт болох tech-week.mn-д зочилж,
- Зохион байгуулагдах арга хэмжээний хуваарийг харах боломжтой
- Хөтөлбөртэй танилцаж өөрт тохирсон эвентээ сонгох
- Салбарын лидерүүдтэй уулзах боломжийг бүү алдаарай!
Яагаад TechWeek 2025 онцгой вэ?
- Монголын бүх аймаг, нийслэлд зэрэг өрнөх үндэсний хэмжээний дижитал хөдөлгөөн
- Бүх салбарт хамааралтай технологийн чиг хандлага, шийдэл, мэдлэгийн солилцоо
- Ирээдүйн хөгжлийг тодорхойлох бодлого ба хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг
Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилж”, таныг ирээдүйн хөгжилд нэг алхам ойртуулна.
Сэтгэгдэл үлдээх