Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар улсын хэмжээнд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Тодруулбал, ЭМДЕГ-ын мэдээлснээр, улсын хэмжээнд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэгийг есдүгээр энэ сарын 22 буюу өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Энэ нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд иргэдийн дунд хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгтэй холбоотой үйл ажиллагааны санхүүжилт түр хугацаагаар зогссонтой холбоотой юм байна.
ЭМДЕГ-ын мэдэгдэлд дурдсанаар, эрт илрүүлгийн санхүүжилтийг 2025 оны аравдугаар сарын 1-нээс өмнө дахин эхлүүлэх эсэхийг тодорхой болтол үзлэгийг хүлээлгэн, түр зогсоох шаардлага үүссэн. Иймд иргэд энэ хугацаанд эрт илрүүлгийн үзлэгт шинээр хамрагдах боломжгүй бөгөөд өмнө нь эхэлсэн үзлэг, шинжилгээ мөн саатахыг анхааруулж байна гэлээ.
Сэтгэгдэл үлдээх