Б, О хоёр гэр бүл болоод 17 жил болсон ба эхнэр нь Ц гэх эртэй амрагийн харилцаа тогтоож, нөхрийгөө хэдэнтээ хордуулах гэж оролдсон аж.
Тодруулбал, О нь өөрийн нууц амраг Ц-тэй үгсэн хуйвалдаж, 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр ундаанд нь хулганы хор, маргааш нь буюу 7-ны өдөр архинд нь хүнсний зориулалттай уксус хийж уулган хордож эмнэлэгт хүргэгдсэн байх үед нь буюу есдүгээр сарын 11-ний өдөр тарианы шингэнд нь уксус хийж амь насыг нь хөнөөхийг завджээ.
Энэ тухай түүний нууц амраг болох Ц "Бид хоёр үнэхээр бие биедээ хайртай. Нөхрөө нас барахаар надтай хамт амьдарна гэдэг байсан. Тэгээд надаар дээрх зүйлсийг дэлгүүрээс авахуулж, тэр үйлдлийг хийсэн" гэж мэдүүлжээ.
Улмаар шүүхээс тус хоёр иргэнийг бүлэглэж хүн хөнөөхийг завдсан гэж үзэж эмэгтэйд нь 13, эрэгтэйд нь 12 жилийн ял оноожээ.
Сэтгэгдэл үлдээх