Н.Тэгшбаяр: Газрын ховор элементийг мэргэжлийн бус хүмүүсийн хатгаас, эсэргүүцлээс болж зогсоовол нүд рүүгээ гараа хийсэнтэй адил болно

Халзан бүрэгтэй" орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын үеэр физикийн ухааны доктор, судлаач Н.Тэгшбаяр байр сууриа илэрхийллээТэрбээр "Дэлхий нийтээрээ ашиглаж буй гар утас, автомашин зэргийг үйлдвэрлэхэд газрын ховор элементийг ашигладаг.  Тиймээс үүнээс ухарч болохгүй. Газрын ховор элементийг олборлох, экспортлох ажил дээрээ тууштай зогсох ёстой. Ингэхдээ байгаль орчны хяналт тавьж, стандартыг сайн мөрдөх ёстой. Монголчууд нүүрс, зэсээр төсвийн орлогоо бүрдүүлж байна. Хилийн цаана байгаа Хятадын ганцхан ховор элементээс олж буй орлого Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцүү гээд л ойлгочих. Ийм учраас санхүү, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Нөгөө талаасаа, дэлхийн томоохон гүрний удирдагчид Монголд айлчилж байна. Энэ хүмүүс Монголыг сүрхий уламжлалтайд нь ирээд байгаа юм биш. Монголд газрын ховор элемент байгаа учраас ирж байгаа юм. Бидэнд хөзөр байгаа учраас хөзөр тоглох ирж байгаа юм. Тийм учраас газрын ховор элементийг мэргэжлийн бус хүмүүсийн хатгаас, эсэргүүцлээс болж зогсоовол нүд рүүгээ гараа хийж байгаатай адил зүйл болно. Эзэмшигч нь сахалтай байна уу, сахалгүй байна уу гэдгээс үл хамаарч энэ төсөл урагшаа явах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх