Жирэмсэн эмэгтэйчүүдийн ууж буй витаминууд нь аутизмтай холбоотой хорт бодис агуулдаг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Судлаачид жороор олгодоггүй 32, жороор олгодог 15 бүтээгдэхүүн болох 47 төрлийн пренатал витаминыг туршиж үзсэн бөгөөд алдартай онлайн дэлгүүрүүдээс худалдаж авсан байна. Тэд лабораторид бүтээгдэхүүн тус бүрийн холин, иодын хэмжээг хэмжиж, шошгон дээрхтэй харьцуулсан байна. Гайхалтай нь зарим бүтээгдэхүүнд хүнд металлын агууламж хүлээгдэж байснаас өндөр байгааг илрүүлжээ. 13 бүтээгдэхүүнд хэт их кадми, долоон бүтээгдэхүүнд хүнцэл, хоёрт хар тугалга хэт их байжээ.
Судалгаагаар жирэмсний эхэн үед шээсэнд кадми их хэмжээгээр агуулагдах нь хүүхдүүд нь гурван нас хүртлээ аутизм үүсэх эрсдэлтэй холбоотой болохыг тогтоожээ. Кадми их хэмжээгээр агуулагдах нь бөөрний гэмтэл, ясны эмзэг байдал, уушгины өвчин, төрөл бүрийн хорт хавдартай холбоотой байдаг. “The American Journal of Clinical Nutrition” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгийн талаар ахлах судлаач Лаура Боргелт "Жирэмсэн үедээ олон эмэгтэйчүүд эрүүл мэнд, хүүхдийнхээ хөгжлийг дэмжихийн тулд жирэмсний үеийн витамин, эрдэс бодисыг хэрэглэдэг" гэжээ.
Төрөхийн өмнөх витаминаас илэрсэн хүнд металлын ихэнх нь АНУ-ын Фармакопеягийн тогтоосон хязгаараас давсан байжээ. Долоон бүтээгдэхүүнд хүнцлийн агууламж энэ хэмжээнээс давсан бол хоёр бүтээгдэхүүнд хар тугалга нь аюултай, 13 бүтээгдэхүүнд хэт их кадми илэрсэн байна. FDA-аас кадми хүлцэх түвшинг 2 фунт биеийн жинд өдөрт 0.21-0.36 микрограмм кадми буюу 154 фунт жинтэй хүнд 25 микрограмм гэж заасан байдаг..
Жирэмсэн үед хар тугалгын агууламж өндөртэй байх нь хүүхэд дутуу төрөх, жин багатай төрөх, хөгжиж буй тархи, мэдрэлийн системд гэмтэл учруулсны улмаас хөгжлийн хоцрогдолд хүргэдэг.
Хүнцлийн агууламж багатай ч гэсэн удаан хугацаагаар хордох нь цусны даралт ихсэх, арьсны өнгө өөрчлөгдөх, цусны судаснуудад асуудал үүсэх, зүрхний өвчин, түүнчлэн хорт хавдар зэрэг асуудлуудыг үүсгэдэг.
Эрдэмтэд төрөхийн өмнөх витамины шошго зөв эсэхийг шалгахад жагсаалтад орсон шим тэжээлийн бодисын тоо хэмжээ алдаатай байгааг мөн олж тогтоожээ. Хэт их хэмжээний холин хэрэглэх нь цусны даралтыг бууруулж, элэгний гэмтэл учруулж болзошгүй тул жирэмсэн үед илүү хүндээр тусдаг.
Сэтгэгдэл үлдээх