Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2025 оны аравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл үлдээх