Өнгөрөгч тавдугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Харин түүний энэхүү шийдвэрийг шүүхээс хууль бус хэмээн үзэж, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан байна. Хэдий шүүхийн шийдвэр ингэж гарсан ч Н.Эрдэнэхүү докторын зүгээс "ХСҮТ-ийн захирлаар дахин ажиллахгүй" гэдгээ мэдэгджээ. Н.Эрдэнэхүүг ажилгүй байсан хугацааны цалинг Эрүүл мэндийн яамнаас гаргах бөгөөд буруутай этгээдээр нөхөн төлүүлэх аж.
Сэтгэгдэл үлдээх