"Ногоон автобус"-ны Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр танилцуулна

“Ногоон автобус” гэх тодотголтой 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны аравдугаар сарын 23-28-ны өдрийг хүртэл оролцогчдын гаргасан гомдол, эсэргүүцлээр хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.30 цагт танилцуулна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх